БАЙГУУЛЛАГЫН ҮНЭТ ЗҮЙЛС
Үйлдвэрийн дарга
Төслийн захирал
Үйлдвэрийн дарга
Төслийн захирал
Ээлжийн мастер
Ерөнхий мастер
Цөөн хүн хүч, нэгдсэн бодлого, оновчтой менежментэд тулгуурлан өндөр бүтээмж, найдвартай ажиллагаа, тогтвортой өсөлт хангах нь “ХАНСУУН” ХХК-ийн гол зорилго юм.
Манай компани 2019 оноос уул уурхайн хүдэр бутлах, боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бөгөөд өнөөдрийн байдлаар 3 иж бүрдэл хүдэр бутлах үйлдвэрийг захиалагчийн төслийн талбайд угсран 90 гаруй ажилчид, 20 гаруй машин механизмтайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Манай компани Захиргаа удирдлагын хэлтэс, ХАБЭА-н хэлтэс, Хангамжийн хэлтэс, Үйлдвэрлэлийн хэлтсээс тус тус бүрддэг.
Бид БНХАУ-ын дэвшилтэт технологи бүхий бүрэн автомат ажиллагаатай, тоосонцор бага гаргадаг, цагт 200-300 тонн уулын цул чулуу бутлан ангилах хүчин чадалтай үйлдвэрийг захиалагчийн төслийн талбайд угсран ажиллуулуулдаг. Манай хамт олон нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль, тогтоомж, үндэсний стандарт, түүнтэй холбогдуулан гарсан дүрэм, журмын хэрэгжилтийг мөрдөж ажилладаг ХАБЭА-н соёл, дадал, зөв хандлагыг төлөвшүүлсэн.
Компанийн үйл ажиллагаа нь 24 цагийн горимд, өдөр ба шөнийн ээлжээр явагддаг. Нийт 90 гаруй ажилчидтайгаас 40 орчим инженер, техникийн ажилтан дараах бүтэцтэйгээр ажиллаж байна:
Захиргаа удирдлагын хэлтэс,
ХАБЭА-н хэлтэс,
Хангамжийн хэлтэс,
Үйлдвэрлэлийн хэлтсээс тус тус бүрддэг.
Үйл ажиллагаанд дараах хүнд машин механизм, тоног төхөөрөмжийг ашиглаж байна:
Бутлуурын үйл ажиллагаанд давхардсан тоогоор 550 орчим нэр төрлийн сэлбэг, тоног төхөөрөмж, хангамжийн материал ашигладаг.
Эдгээрийн дийлэнхийг БНХАУ-д байрлах өөрийн суурин төлөөлөгчөөр дамжуулан, чанартай, хурдан хугацаанд ханган нийлүүлдэг.
2019 оноос эхлэн “Макс групп”-ын уул уурхайн “Хан Алтай” төслийг хэрэгжүүлэгч Хан Алтай Ресурс ХХК-тай “Хүдэр бутлах ажил гүйцэтгэх” гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.
2020-2025 онд Хүдэр бутлах үйлдвэрийн хүчин чадал болон технологийг сайжруулан захиалагч Хан Алтай Ресурс ХХК-ийн төслийн талбайд Хүдэр бутлах иж бүрэн 3 үйлдвэрийн шугамыг угсран хоногт 12,000 тонн (30мм) хүдрийг чанарын өндөр түвшинд бутлан нийлүүлсээр байна.
Хүдэр бутлуурын 1-р үйлдвэрийн шугам нь бүрэн автомат бөгөөд 1000 кв зөөврийн цахилгаан үүсгүүр, тоосонцор багасгах бороожуулалтын системээр тоноглогдсон цагт 250-300 тонн (750х1060мм чулууг -20мм хүртэл) хүдэр бутлах хүчин чадалтай.
Тус бутлуурын иж бүрдэлд
– Тэжээгүүр / ZSW-490×110 III/ – 1ш
– Хацарт бутлуур / PE-800×1060/ – 1ш
– Шигшүүр /3YK-2460 III/ -1ш
– Конус бутлуур / GH 280C / -1ш
– Конус бутлуур / GH 480MF / – 1ш
– Конус бутлуур / GS 480MC / -1ш
Хүдэр бутлуурын 2-р үйлдвэрийн шугам нь бүрэн автомат бөгөөд 1000 кв зөөврийн цахилгаан үүсгүүр, тоосонцор багасгах бороожуулалтын системээр тоноглогдсон цагт 410 тонн (950х1250мм чулууг -20мм хүртэл) хүдэр бутлах хүчин чадалтай.
Тус бутлуурын иж бүрдэлд
– Тэжээгүүр / ZSW 1349/ – 1ш
– Хацарт бутлуур / PEC 125/ – 1ш
– Шигшүүр /3YK-2460 III/ -1ш
– Конус бутлуур / RC50/150 / -1ш
– Конус бутлуур / RC50/220 / – 1ш
БНХАУ-н бутлуурын үйлдвэрүүдэд урт хугацааны харьцуулсан судалгаа хийсэн бөгөөд 2025 оноос орчин үеийн технологийг шингээсэн, өндөр чанартай бутлуурын тоног төхөөрөмжүүдийг нийлүүлдэг харилцагч нартай хамтран ажиллаж байна.
Бид 2025 онд 200-300 тонн хүдэр бутлах хүчин чадал бүхий бутлуурын үйлдвэрийг Хан Алтай Ресурс ХХК-ийн төслийн талбайд угсран ажиллуулж байна. Хүдэр бутлуурын 3-р үйлдвэрийн шугам нь бүрэн автомат ажиллагаатай, 1000 кв зөөврийн цахилгаан үүсгүүртэй цагт 300 тонн (950х1250мм хүртэлх хүдрийг -30мм хүртэл) хүдэр бутлах хүчин чадалтай.
Тус үйлдвэр нь доорх иж бүрдэл тоног төхөөрөмжүүдээс бүрдэх бөгөөд нэмэлтээр хөдөлгөөнт овоологч /STACKER/ нэмж тоноглосон. Үүнд:
– Тэжээгүүр /ZSW 1355/ – 1ш
– Хүнд даацын гинжит тэжээгүүр APRON FEEDER / ZQ650-II/ -1ш
– Хос булт өндөр даралтын бутлуур HIGH PRESSURE CRUSHER /2PGY
1800*1000 /- 1ш
– Шигшүүр /YK3661/ -1ш
– Хацарт бутлуур /PEV95125/ – 1ш
– Давхар шигшүүр /2YK3661/- 1ш
– Конусан бутлуур /KP500/ – 1ш
– Өндөр даралтын бутлуур /GM140/ – 1ш
– Хөдөлгөөнт овоологч /STACKER/ /YZ03S4Z14004A/ – 1ш
– Туузан дамжуулагч /БНХАУ-д үйлдвэрлэсэн/ – 1ш
Уул уурхайн салбарт хүдэр бутлах, буталсан хүдрийг нуруулдан уусгах талбай руу тээвэрлэх ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэдэг үндэсний компани.